"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин СТА А.Мөнгөншагай зам тээврийн ослоор амиа алджээ. Тодруулбал, дуучин А.Мөнгөншагай нь энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор амиа алдсан байна. Осолд орох үедээ гурвуулаа  явсан бөгөөд хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Дээрх ослын талаарх дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд өчигдөр орой бүртгэгджээ.

А.Мөнгөншагай нь “Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, поп хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг байсан юм.

Ум сайн амгалан болох болтугай.