Сайн байна уу Нэрээ нууцалж захидал бичих гэсэн юмаа, энийг тавиад өгөөрэй. Би одоо 23тай нөхөр минь 24тэй.

Бид 2 үерхээд 7жил, хамт амьдраад 4 Жил болж байна. Энэ хугацаанд сайн муу гээд бүгдийг л үзлээ. Манай нөхөр өмнө нь намайг хэд хэдэн удаа хуурч гадуур дотуур хонож найз нөхөдтэйгөө нийлж явдаг байсан. Түүнээс болоод бид үргэлж л маргалдаж тэгээд 3 сар салсан юм. Эргэж нийлэхдээ дахиж хэзээ ч тэгэхгүй би чамайгаа гомдоохгүй нтр гээл нийлсэн. Би ч уучлая гэж хичээсэн. Гэхдээ үргэлж л гомдоогоод миний хажууд өөр хүнтэй хайраа гэж ярьж байсныг нь бодохоор дахиж итгэж чадахгүй өмнөх бүгдийг нь уурлах болгондоо сөхдөг болсон. Манай хүн нэг болохоор халамжтай ч юм шиг нэг болохоор хэтэрхий хатуу сээтгэлтэй ч юм шиг. Бидний дунд хөөрхөн охин бий. Охиндоо бол манай нөхөр маш их хайртай. Бид 2 саяхан ярилцаад бүгдийг шинээр эхэлж үзэе гэж шийдсэн юм.

Гэтэл намайг үл тоодог хэвэндээ л. Би намайг хуурсан тэр өдрөөс хойш хэтэрхий хартай бас түргэн ууртай болсон. Хоёулаа ярилцая гэхээр ердөөсөө ярилцдаггүй. Би нөхөртөө маш их хайртай миний анхны хайр. Гэхдээ тэрний хувьд би бол анхных нь хайр нь биш. Магадгүй анхны хайрдаа л надаас илүү хайртай юм шиг байна лээ. Би саяхан өөр дугаараас хуучин найз охин нь болж юм бичсэн юм. Тэгсэн үнэхээр их цочирдсон би чамайг мартаагүй нтр гээд над руу тэгж залгадаггүй байж шууд л өөр дугаараар залгаж нтр. Одоо дахиал хэрүүл маргаан. Магадгүй надад ч бас байгаа, би их тэвчээр муутай хүн.

Зөндөө мсж бичин залгана энэ бүгдээс залхсан ч байж мэднэ. Уг нь би зүгээр л хайр халамж аз жаргалтай гэр бүлийн харилцааг л хүссэн юм. Салая гэж хэлсэн ч тоохгүй унтаа л өгнө. Утсаар ярих гэхээр завгүй байна гээд салгана, мсж бичий гэхээр юу ч бичихгүй, одоо маш их ганцаардаж байна. Яг яахаа ч мэдэхгүй байна. Та бүхэн туслаач гэр бүлээ халуун дулаан уур амьсгалтай болгомоор байна.