Монгол Брэнд дэлхийн зах зээлд үзэсгэлэн жил бүр зохион байгууллагддаг Экспорт Монгол-2019 олон улсын бизнес форумын хүрээнд “Corporate Convention Center”-т зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд аравдугаар сарыг экспортын сар болгон зарласан. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Экспорт Монгол-2019олон улсын бизнес форум нь энэ жил хүрээгээ улам тэлж, олон улсын гэдэг тодотголтойгоор өргөжин, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Монгол Брэнд дэлхийн зах зээлд үзэсгэлэнгийн хүрээнд экспортын чиг баримжаатай Шилдэгийн Шилдэг бүтээгдэхүүнийг тодруулна. Тэргүүлсэн бүтээгдэхүүнд цом өргөмжлөл гардуулахаас гадна Япон Улсад болох Монголд Үйлдвэрлэв арга хэмжээнд оролцуулан дэлхий дахинд сурталчилан таниулах юм.

Монгол Брэнд дэлхийн зах зээлд үзэсгэлэнд Экспорт Монгол-2019 формуд оролцож буй гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн төдийгүй Монгол Улсын 350 гаруй экспортлогч компани бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулан оролцоно.

Өнгөрсөн хоёр жилд Монгол Улсаас гадаад улс руу экспортолж буй ноос ноолуур 21 хувиар, хүнс 69 хувиар тус тус өсөн нэмэгдсэн байна. Манай улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүнээр БНХАУ тэргүүлж буй бол түүний араас АНУ, Япон, Турк зэрэг улсууд удаалж байгаа юм. Зөвхөн БНХАУ, АНУ, Япон, Турк улсуудад ноос ноолуур, арьс шир, хүнсний бүтээгдэхүүн экспортолсноор 2017 онд 313,1 сая ам.доллар, 2018 онд 393,5 сая ам.долларын орлогыг олсон. Ноолууран бүтээгдэхүүнийг гэхэд Африкийн Этиоф, Дорнын Кувейт, Иордан, Европын Франц, Швейцарь, Швед, далайн цаадахь АНУ, Австрали зэрэг 30 гаруй улсад экспортолж байна.

 Өнөөдөр Монгол улс уул уурхайн бус түүхий эдийг экспортлогч орон болохыг зорьж байгаа. Энэхүү зорилгын хүрээнд Экспорт Монгол-2019 олон улсын бизнес форум, Монгол Брэнд дэлхийн зах зээлд үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэн, форумын хүрээнд бид юу үйлдвэрлэж байна вэ, ямар бүтээгдэхүүнийг дэлхийн бусад улс орнууд биднээс авч байна гэдгийг гадна, дотны оролцогчиддоо таниулан сурталчилах зорилготой.

Магадгүй тав, арав, хорин жилийн дараа Монгол Улсаас “Apple”, “Samsung”, “Gucci”, “LV”, “Hermes” зэрэг дэлхийд алдартай компаниудын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гарах суурь нь уг форум, үзэсгэлэн байх болно хэмээн зохион байгуулагчид бид үзэж, итгэж, найдаж байгаа.

Экспорт Монгол-2019 олон улсын анхдугаар бизнес форум болон Монгол Брэнд дэлхийн зах зээлд үзэсгэлэнд төр болон хувийн хэвшлийнхнийг идэвхтэй оролцуулж, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг хөхүүлэн дэмжих болно. Энэ удаагийн форум, үзэсгэлэнд Европийн холбоо, АНУ, Япон, БНХАУ, БНТУ, ОХУ  зэрэг дэлхийд хөгжил, хүн амаараа тэргүүлэгч арав гаруй улсуудын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцох юм.

Монгол Брэнд дэлхийн зах зээлд үзэсгэлэн

Хэзээ: Арвадугаар сарын 28-29 өдрүүдэд

Хаана: Улаанбаатар хот “Corporate Convention Center”

Эхлэх цаг: Өглөө 09:00