ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр 2019.10.31-ны өдөр Кореан Эйр компанийн нислэгээр Улаанбаатар-Инчон чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн хэрэгт буруутгагдан БНСУ-д саатуулагдан шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгож, хилийн хоригийг цуцалсан талаар  http://www.ajudaily.com/ мэдээллээ. 

Доржийн Одбаяр нь "согтуу байсан, юу хийснээ санахгүй байна" хэмээн мэдүүлсэн бөгөөд түүний энэ үйлдэл нь хүнд гэмт хэрэг биш тул шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн нь энэ ажээ.