БНХАУ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн энэ луйврыг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Монголыг луйварчин, авлигачин сайд түшээдтэй гэж харж буй. Учир нь улстөрчдийг авлига хууль бус мөнгө хүүлэлт, тендертэй холбогдоход БНХАУ ямар хатуу хуультайг дэлхийн мэднэ. Манай төрийн дээд албан тушаалтнуудыг, Гадаад харилцааны сайд таныг авлига мөнгө хүүлэлтийн асуудалд холбогдсон эсэхийг Хятадын тал аль хэдийнэ судалчихсан байгаа. Бодит байдал ийм байхад Ван И-тэй татуулсан гоё дээлтэй зургуудаараа пи ар хийхээсээ ич Б.Батцэцэг сайд аа.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тендерийн луйвар, гадаад паспортны бизнесийг атгасан хаанчлал, 17 сонгууль дараалан саналын хуудас хэвлэж буй эзэрхийлэл тойрсон ноцтой баримтууд ил болчихлоо. Хэвлэлийнхнийг хууль шүүхээр дарамтлахаас өөр үйлдэл хийхгүй гүлдийж яваа Гадаад харилцааны сайд сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй авахуулсан гоё дээлтэй гялгар зургуудаа сошиалд сэвүүлэх боллоо. “Ван И Б.Батцэцэгийн урилгаар л Монголд ирлээ”, “Б.Батцэцэг л Ван И-г авчирч чадлаа” гэх мэт гэнэн хүн ч итгэмгүй худал үгстэй даржин пи ар чинь Монгол Улсыг муухай харагдуулаад байна, сайд аа.

Эрхэм сайдад зориуд сануулж хэлэхэд, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Б.Батцэцэг гэдэг хүнийг урьсан болохоор ирсэн юм биш. Монгол Улсын Засгийн газар урьсан учраас Ван И манай улсад айлчилсан юм.

Б.Батцэцэгийн ичмээр даржин гялгар пи ар Монголыг яагаад муухай харагдуулж байгаа дээр хэдэн нотолгоо хэлье. Шууд утгаараа дэлхийн улс орнуудын нүүр царай болдог алба бол Гадаад харилцааны сайд. Тэр ч утгаараа дэлхийн улсууд Гадаад харилцааны сайд болох хүнд нэр цэвэр, ёс суртахуун өндөр, салбартаа мэргэшсэн, мэдлэгт нэвтэрсэн гэх мэт маш өндөр босго тавьдаг. Гэтэл манай улсын Гадаад харилцааны сайдын элдэв булхай сүүлийн хоёр жилийн турш хэвлэл мэдээллийн сувгуудаас салсангүй. Төрийн хамаг том тендерийг хамдаг, Монгол Улсын иргэдийн гадаад паспортын хэвлэлтийг ганцаараа атгадаг, сүүлийн 17 удаагийн сонгуулийн саналын хуудсыг тасралтгүй хэвлэж эзэрхийлсэн, төрийн онцгой албан татварын тэмдэгтийг цор ганцаараа хэвлэж их мөнгө хийдэг гэх мэт олон луйврыг нь эрэн сурвалжлах чиглэлээр толгой цохидог сэтгүүлчид цуврал нэвтрүүлгээр дэлгээд харуулчихсан.

Бодит байдал ийм байхад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн хамаарал бүхий компаниудаасаа “Батцэцэгтэй хамаагүй” гэсэн албан бичиг хийлгэж авчихсан гээд ард түмнийг доромжилж, өөрийгөө улам инээдтэй, тэнэг байдалд оруулж, бусдын доог тохуу болж байгаа нь үнэн. БНХАУ Гадаад харилцааны сайдын энэ гүлдийлтийг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Монгол Улсыг луйварчин, авлигачин сайд түшээдтэй гэж харж буй. Учир нь улстөрчдийг авлига, хууль бус мөнгө хүүлэлт, тендертэй холбогдоход БНХАУ ямар хатуу хуультайг дэлхий мэднэ. Манай төрийн дээд албан тушаалтнуудыг, мөн Гадаад харилцааны сайд таныг авлиага, мөнгө хүүлэлтийн асуудалд холбогдсон эсэхийг Хятадын тал аль хэдийнэ судалчихсан байгаа.

Тэр ч утгаараа БНХАУ-ын дарга Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайд болсноос хойш Монгол Улсад айлчлаагүй гэхэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Хамгийн сүүлд 2014 онд л БНХАУ-ын дарга Монголд айлчилж байв. Харбины гэрээн дээр хийсэн ядмаг улс төр чинь, Хятадтай харилцах харилцаанд ач холбогдол өгдөггүй олон үйлдэл чинь үүний гол шалтгаан гэдгийг та мэдэх үү, Б.Батцэцэг сайд аа. Шуудхан хэлэхэд, эдийн засгийн гол түнш БНХАУ-ын даргын хэмжээний жинтэй айлчлал сүүлийн арав гаруй жилд болоогүй нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ямар муу сайд гэдгийн тод нотолгоо юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “стан”-ы хэдэн орноор айлчлуулснаас өөр гийгүүлсэн гавьяагүй, улсдаа хөрөнгө оруулалт татах ганц суваг болсон Ерөнхий сайдын түвшний айлчлалд огт анхаардаггүй, гуравдагч хөршийн харилцааг жинхэнэ утгаар нь нураасан гээд тоочвол гадаад харилцааны салбарын түүхэнд хамгийн урт хэрнээ хамгийн муу ажилласан сайд бол Б.Батцэцэг.

Бодит үнэн нь ийм байхад Ван И-тэй татуулсан гоё дээлтэй зургуудаараа пи ар хийхээсээ ич, Б.Батцэцэг сайд аа. Сэтгүүлчдийн дэлгэсэн баримтуудад бодит няцаалтаа өг, эсвэл ажлаа өгөөд тендерийн булхай, төртэй холбогдсон элдэв бизнесээ шалгуул.

Д.БАТБОЛД