Ганцаараа бодоод бодоод учрыг нь олохгүй байгаа зүйлээ та бүхнээс эрчүүдээс асуух гэсэн юм. Нөхөр бид 2 нийлээд 3 жил болох гэж байна.

Одоо жоохон хөөрхөн хүүтэй болсон. Хүүгээ бодохгүй бол энэ нөхрийн хэрэг надад байна уу үгүй юу л гэж бодох юм. Анх намайг эргүүлдэг байхдаа хэдэн жил үерхсэн найз хүүхэнтэй гэдгийг нь мэддэггүй нөгөөх нь ч намайг мэдэхгүй явж явж мэдээд салсан юм билээ. Энэ нэгээрээ дууссан бол яая гэхэв, нэтээр хүмүүстэй танилцаж уулзана хүүхэнгүй байсан үе ер нь байдаг юм болов уу бүү мэд. Байнга л ийм ч ажил тийм ч ажил гээл яваад байдаг байсан нь хүүхнүүд л байсан юм билээ одоо бодох нь ээ. Би бол хүн ийм аймар явдалтай байдаг тухай сонсож ч байгаагүй болохоор үгүй тэгээгүй гээд элдэв шалтаг хэлэх болгонд нээрээ ч тийм юм билүү гэж боддог сүүлдээ бол шарандаа зайл гээд хэлэхгүй зууралдаад байсан юм шиг байгаам.

Наад залуу чинь хэзээ ч засрахгүй сал гэж ихэнх нь л хэлэх биз. Намайг эргүүлдэг залуучууд шинэ танилын хүрээ тэлэх болгонд заавал нэг байж л байдаг, хамтдаа бүгдийг тэгээс эхлээд сайхан уур амьсгалтай сайхан гэр бүл байх тухай л боддог. Тэхээр би өөрийгөө гологдоод байна гэж бодохгүй байх юм. Надад ямар нэгэн болохгүй юм байж болох вэ гэдгийг л бодоод олохгүй юм…