Цаг уурын байгууллагын мэдээллээр нэгдүгээр сарын дундуур манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон ч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.7 хэмээр дулаан байсантай холбогдуулан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гол мөрний мөс 10-55 см-ээр нимгэн байна. 

Мөн ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч байгаатай холбоотойгоор гол мөрний зузаан адилгүй  байгаа учраас иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх. Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.