Сайн байцгаана уу ? Үнэхээр юу гэж яаж шийдэхээ мэдэхгүй бн тэгээд та бүхнээсээ зөвлөгөө авмаар байна. Би 20 дөнгөж хүрж яваа эмэгтэй жил гаруй үерхсэн найз залуугаасаа хүүхэдтэй болсон анх мэдсэн үедээ л түүнд хэлэхэд баярлаж байна баярллаа гэх мэтээр хүлээж авсан даанч тэр нь удаан үргэлжлэсэнгүй өдөр өдрөөр ааш нь хувирч надтай уулзах нь бүү хэл холбоо барих нь ч багаслаа. 

Чиний хүүхэд би одоо яах юм чи хариуцлагаа хүлээх ёстой уулзаж ярилций гэсэн ч хамаг юмаараа блоклож орхилоо хэдэн өдөр ёстой л шокын байдалтай байв . ( өөрийнхөө гэрийнхэнд хэлсэн ба тэр ч манайхантай уулзаж болно бүтнэ гэж яриад явсан ) болхоор юу ч хэлэгүй хоол унднаас гарч ёстой л амьдрах хүсэлгүй болоод миний дотор байгаа бяцхан зүрхэнд л тэсч байлаа . Эцэстээ тэдний эцэг эхтэй уулзаж хэл амаараа доромжлуулж авхуул би хүүгээ чамтай суулгахгүй гэсэн хатуухан үг сонсоод буцлаа. Тохирсон өдөр болж эмнэлэг орсоон үнэндээ л зүрх хүрэлгүй бид 2н хайраас л бий болсоншүдээ гэж бодон2 ганцаараа ч хамаагүй хүүхдээ л авч хамгаалж үлдэнэ гэсэн бат итгэлээр түүнд худлаа хэлэн буцлаа.

Тэр өдрөөс хойш дахиж холбоо барьсангүй бараг 14 15 хонолоо би ч овоо сэргэж гэдсэндэх хүүхдээ ихэд анхаардаг болсон. Тэгсэн нөгөөх чинь гарч ирж уулзая хэлэх чухал юм байна гэж уйлж дуулав (буцаад ирээсэй гэсэн горьдлого байсан ) тэгээд л уулзав ёстой л миний буруу үнэхээр харамсаж байна, ээж аавынхаа үгэнд хэрэггүй орлоо гэж өмнө минь өвдөг сөгдөн мартаж чадахгүй нь гэв, би ч тэр үед бас л итгэн хүлээж авлаа / тэр хүн хүүхдээ байхгүй л гэж бодож байсан / тэгээд би бидний хүүхэд байгаа би чадаагүй гээл үнэнгээ хэлэхэд ашгүй дээ сэтгэл амарлаа гээд бид 2 хэсэг ярилцаж байгаад орцгоосон.

Эхний өдөр бас л дажгүй өнгөрлөө маргаашнаас нь дахиал өөрчлөгдөж байв, би хүүхдээ байхгүй гэж бодоод буцаж гарч ирсэн чинь байгаа гэдгийг нь сонсоод ингээд байна уу гээд л шууд хэлсэн би юу ч мэдэхгүй байна аа уучлаарай дахиж холбо бариад хэрэггүй байх гээд дахин алга болов. Тэр үед л би шалдаа буусан, энэ хүүхдийг ингэн ингэн гаргах хэрэг байна уу ч гэж бодлоо.

Үнэхээр л бат итгэлтэй байсан сэтгэлийг минь хормын дотор л юу ч гүй нураасан одоо бол яахаа үнэхээр ойлгохгүй байна.