Улсын онцгой комисс өглөө хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цагт хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэр гаргасан билээ.

Гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 16-ны өглөөний 07.00 цаг хүртэлх хугацаанд Нийслэл хотноо амралтын өдрүүдэд 400-452, ажлын өрүүдэд 680 автобус үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө

Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээг 35 хувиар бууруулсан байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус үйлчилгээнд гардаг байсан бол энэ тоог бууруулснаар 600 гаруй автобус үйлчилгээнд гарахаар болжээ. Түүнчлэн автобус хоорондын эргэлтийн зай 10-15 минутын хооронд үйлчилж байсан бол тусгай зохицуулалтын журмаар автобус хоорондын зай 30-35 минут болно гэж холбогдох байгууллагаас мэдээлэл өглөө. Амралтын өдрүүдэд үйлчилгээнд гарах автобусны тоог ажлын өдрийнхөөс арай бага тоогоор мөн гаргахаар болжээ.