Жүжигчин О.Дөлгөөн багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан нь биелэлээ хэдийнээ олсон. Басхүү жүжигчдийн хүсэж мөрөөддөг АНУ-ын шилдэг “Academy of Art University” -д суралцаж, боловсролдоо анхаарсан.

Тэрбээр “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө олны хайр хүндлэлийг хүлээсэн. Драмын театрын тайзнаа хөөрхөн Жулеттагийн дүрийг бүтээсэн азтай нэгэн. Учир нь энэ дүрд тоглохыг хүсэж, мөрөөддөг эмэгтэй жүжигчид олон.

О.Дөлгөөн ээж болж намба суусангүй харин ч эсрэгээрээ хүүхэд төрхтэй болж улам хөөрхөн гэдэг үгний хатан болсон. Харин түүний гоолиг, хөөрхөний нууц нь дасгал хөдөлгөөн гэнэ. Фитнессээр хичээлээд удаж буй юм.