Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын цаг үеийн асуудлаар ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 17-нд ХӨСҮТ-д нэг иргэн, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэд хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Өчигдөр Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Гуравдугаар сарын 17-нд Берлин - Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс нэг халдвартай тохиолдол бүртгэгдсэн. Нийт коронавирус өвчний халдвартай зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д эмчилж байна.

Нийт тохиолдлуудын дөрвөн хүнийх нь биеийн байдал дунд зэрэг байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Мөн нэг тохиолдлын биеийн байдал хүндэртэв. Дөрвөн удаагийн онгоцоор 1000 гаруй хүн Улаанбаатарт ирлээ. Бид ирсэн бүх хүмүүсээ хяналт, тандалтаа хийж байгаа” гэлээ.