Сайн байна уу. Би одоо 30 гаран настай 3 хүүхэдтэй нэгэн аав. Манай эхнэр гэртээ орж ирэхлээрээ уурлаад л юм ярих гэхээр юу ч дуугарахгүй, яагаад ингээд байгаа юм гэхээр дуугүй бай гээд төвөгшөөсөн байдалтай байгаад байх юм.

Бараг ийм байдалтай 2, 3 болж байна. Би 2010 оноос хойш хувийн бизнестэй мөнгө төгрөгөөр тасалдаггүй байлаа. Гэвч 2017 би аваарт орж нурууны өвчинтэй болж, бизнес маань асуудал тулгарч хүндэрсээр үйл ажиллагаагаа зогсоож, би гэдэг хүн ажилгүй болж гэрт сууваа, тэр л үеэс хүн бүр намайг үзэн ядаад байгаа мэт санагдах болж сэтгэлээр маш их унадаг болсон.

Гэхдээ яаж зүгээр суухав гээд бага сага юм бас хийдаг ээ. Ингээд гэрт суух болсон надаас болж эхнэр маань ингэж уурладаг байх гэж бодоод би ч үг хэлдэггүй юм. Гэтэл сүүлийн үед бүүр арай л бишээ. Өглөө босоод ажилдаа гарахад нь урд хойно нь орж туслах гэж хичээнэ, гэвч тэр нь эсрэгээрээ уурын л хүргэнэ.

Орой ирээд л хүүхдүүдээ ингэсэн тэгсэнгүй гэж тэр далимаараа намайг ч загнана. Би хүүхдүүдийнхээ хажууд тоглоом шоглоом болгоод өнгөрдөг. Одоо харин би тэвчээр алдах гээд байх шиг байна. Би өөрөө аавгүй өссөн болохоор гэр бүл салалтыг эсрэг байдаг хүн.

Нээрээ амьдрал гэж энэ юм бол яахав гээд хүлцэнгүй байх ёстой юм болов уу? Эсвэл эмэгтэй хүн угаасаа ууртай тэвчээд суух ёстой юу?