АНУ-ын Лос-Анжелес хотын морин тойруулгын уралдаанд Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian legend” хүлэг түрүү магнайд давхижээ.

Д.Ганбаатарын хурдан морьдыг Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат “Mongolia stabe” зүчээнд уяа сойлгыг нь тааруулдаг аж. Таван жилийн өмнө чансаа, нэр хүндээрээ дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг “Breeders cup world championship 2015” уралдаанд Д.Ганбаатарын “Монгол Бямбаа” нэртэй хүлэг түрүүлж, монгол адууны шандас хурд болон монгол уяачийн ур чадварыг дэлхийд таниулан сурталчилсан билээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин