Эрүүл мэндийн яамнаас Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр мэдээлсэн.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Сэжигтэй тохиолдол нь 27 настай, эрэгтэй хүн байгаа юм. Тэрбээр одоогоор тус аймгийн Бүсийн оношилгооны төвд хүргэгдсэн байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна.

Тухайн сэжигтэй тохиолдолтой 50 гаруй хүн нэгдүгээр хавьтал болсон бол 400 гаруй хүн хоёрдугаар хавьтал болжээ" гэв.

Тухайн иргэний хувьд байгалийн голомтот бүс буюу тарвага дунд өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн байна. Тодруулбал, зургаадугаар сарын 22-ны өдөр өвчлөл ихтэй бүсээс гэр бүл, найз нөхөдтэйгөө гурван тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэжээ.

Сорьц нь өнөөдөр 17:00 цаг гэхэд Улаанбаатарт ирэх бөгөөд лабораторийн шинжилгээгээр батлагдах аж.

Үүнтэй, холбогдуулан, Ховд аймгийн Жаргалант болон Цэцэг сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дугаар 6 дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлад байна.