Энэ жилийн хувьд улс орон даяар хөл хорионы дэглэм баримталж буй учраас улсын баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулж, шууд дамжуулан үзүүлэхээр болсон.

“Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатарын хэлснээр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэнэ хэмээсэн. Тэгвэл түүний энэхүү санаачлагын хүрээнд 13-р зуун цогцолбор газар хамгаалалтанд гарах цагдаагийн алба хаагч нар дүрэмт хувцсаараа бус Монгол баатрын дээлээр жигдрэх болжээ.

“XIII зуун” цогцолборт бөх, үндэсний сур, Хүй долоо худагт хурдан морины уралдааныг зохион байгуулах өнөө жилийн наадмыг 16 телевиз шууд дамжуулна.