Ѳѳрийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх талаар социализмын үеэс л бидэнд ѳвлѳгдѳж үлдсэн муу чанарууд байна.

-Энэ ертѳнцийг таних гэж гайхан, юм бүхнийг оролдон туршиж ѳѳрийнхѳѳрѳѳ мэдрэх гэж хүссэн үйлдэл болгоныг нь хориглон ЗҮГЭЭР СУУ гэж загнана. Ѳѳрт нь тээртэй санагдах хѳдѳлгѳѳн бүхнийг нь эхлээд эцэг эх нь, дараа нь сургууль багш нар нь хориглон загнасаар зүгээр суудаг залхуу нэгэн болгон хувиргаж буйгаа анзаардаггүй. Олон жилийн дараа эргээд санахад, сургууль дээрээ их сахилгагүй байсан зарим хүүхдүүд шинэ нийгэмд арга эвээ олон амьдралаа сайнаар авч явж, багшийн үг болгоныг даган биелүүлж байсан “тэргүүний” сурагчид сайн гүйцэтгэгчид болон тѳлѳвшсѳн нь анзаарагдана.

-Энэ ертѳнцѳд ирсэндээ баярлаад л мэдэхгүй болгоноо асууж шалгаан мэдэж авснаа хуучлан ярих гэж оролдох бүрийг нь хориглон ДУУГАЙ БАЙ гэж загнана.

Хүүхэдтэйгээ ярилцахаас тѳвѳгшѳѳн, мэдэх мэдэхгүй болгоноо хуваалцахаас залхаж, тэдний сэтгэлийн дотоод ертѳнцѳд нэвтрэхээс залхуурч байсан бүхний тѳлѳѳсѳнд хүүхдүүд минь ѳѳрийн санаа бодлоо бусадтай хуваалцаж сурдаггүй. Сургуульд 10-12 жил монгол хэлний хичээл судалчихаад бусадтай зѳв харилцан ойлголцож сураагүй, бичиг баримт боловсруулах наад захын шаардлагыг мэдэхгүй хүүхдүүдийг тѳгсгѳж байна. Бид ѳѳрсдѳѳ, бидний хүүхдүүд бусадтай зѳв харилцаж сураагүй байна.

-Бид ѳѳрсдийн үр хүүхдүүдээ ѳѳрсдѳѳ зѳв тѳлѳвшүүлэн хѳгжүүлэхгүй зѳвхѳн СУРГУУЛЬ д даатган найддаг хэвээрээ байна. Тэгээд л бид сургуулийг боловсролын тогтолцоог шүүмжилнэ. Хүүхэд нь буруу үйлдэл хийвэл багш нар болон сургуулиас буруутгах шалтгийг хайна. Яг үнэндээ байна шүү дээ, таны хүүхдийн тѳлѳвшил хѳгжлийн 70 хувь нь танай гэр бүлээс шалтгаалж, 30 хувь нь сургууль багш нараас хамаардаг юм шүү дээ. Хүүхэд тань хоногийн 24 цагийн 6-8 цаг нь сургууль дээр, 16-18 цаг нь гэр бүлдээ хамааралтайгаар ѳнгѳрѳѳдѳг гээд бодоод үз дээ. Таны хүүхдийн тѳлѳвшил хѳгжил танд илүү хамааралтай болохоор та ѳѳрѳѳ л илүү оролцохоос ѳѳр арга үгүй.

 

ЯАЖ ОРОЛЦОХ ВЭ, ГЭЖ ҮҮ?

1.     Зѳв боловсон биеэ засахад сургах хэрэгтэй байна. Биеэ засаад гараа заавал угааж байх ёстой

2.     Ѳѳрийн хувцас болон тоглоомуудаа байнга хурааж эвхэж, эмх цэгцтэй байхад сургах хэрэгтэй байна

3.     Бусдын ямар нэгэн зүйлд зѳвшѳѳрѳлгүй хүрэхгүй байхад сургах хэрэгтэй байна

4.     Ѳѳрѳѳсѳѳ ахмад настай хүнтэй мэндэлж, хүндэлж байхыг сургах хэрэгтэй байна

5.     Хоолоо идээд аяга таваг, халбага сэрээгээ угааж хурааж байхад сургах хэрэгтэй байна

6.     Хүүхдүүдтэйгээ ярилцан тэдний санал бодлыг хуваалцаж, тэдэнд хэрэгтэй маш олон зүйлийг ярьж ѳгч байх хэрэгтэй байна

7.     Хийхийг хүсч буй болгоныг нь дэмжиж, алийг нь илүү сонирхож, алинаас нь уйдан залхаж байгааг анзаарч байх хэрэгтэй байна

8.     Таны хүүхэд таныг л дуурайх болохоор та ѳѳрѳѳ бүх талаар түүнд үлгэрлэж байх хэрэгтэй болж байна

 

Бидний тѳрүүлж ѳсгѳсѳн хүүхэд бүхэн бидний баялаг болдоггүй, зѳвхѳн зѳв сайн тѳлѳвшиж хѳгжсѳн хүүхдүүд л бидний баялаг болдгийг амьдрал дээр харж мэдэрч байгаа.

“Буруу ѳссѳн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” гэдэгчлэн зарим хүүхдүүд бидний зовлонгийн шалтгаан болж буй. Хүүхэд тѳрсѳн цагаасаа эхлээд л тѳлѳвшиж эхэлдэг юм билээ. Тэгэхээр заавал сургуулийг хүлээлгүйгээр ѳѳрѳѳ үлгэрлэн оролцох хэрэгтэй болно. Зүгээр л ѳдѳр тутамд анхаарч сургах хэвшлүүд нь таны хүүхэд зѳв сайн тѳлѳвшихѳд сургана. Жижиг юм шиг хэрнээ том үйлдэл юм даа.

Хэдийгээр би ѳѳрѳѳ сайн аав биш ч, энэ нийгмийн харилцааг мэдрэхээр ѳѳрийн эрхгүй санаа зовоод байх юм аа. ХҮҮХЭД ГЭДЭГ ЧИНЬ БУРХНААС БИДЭНД ѲГСѲН БЭЛЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. Ямар хүн болох нь зѳвхѳн танаас л шалтгаална даа.

 

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах