ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 401 сорьцод шинжилгээ хийгджээ. Ингэхэд 400 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 312 болж байна. Үүнээс 302 нь бүрэн эдгэрсэн юм.

Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж буй 10 хүнээс долоогийнх нь биеийн байдал хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна.