Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл Улаанбаатар хотод 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов.

Ингэснээр Ирэх Даваа гарагт хатуу хөл хорио цуцлагдах буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих аж.

Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэс дараатай нээх бөгөөд бар, караоке, буудал, амралтын газар, фитнесс, саун, бассейн зэрэг үйл ажиллагааг нээхгүй аж.