Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны хорооллын 27-р байрнаас 27 настай А унаж амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. Тухайн дуудлага өчигдөр /2021.08.23/ өдрийн 15.28 цагт болсон бөгөөд “Хүн өндрөөс уналаа” гэсэн дуудлага иргэнээс ирсэн байна.

Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач нь Баянзүрх дүүрэгт амьдардаг байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач сэтгэл гутралтай, сүүлийн гурав хоног унтаагүй, найздаа “амьдрал утгагүй байна” гэх зүйлсийг хэлсэн гэв. Хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.