Өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн “Цахим үндэстэн” арга хэмжээ нь олон зуун хүнийг цуглуулж, хөл хорионы дэглэм зөрсөн гэх шүүмжлэлийг хүлээгээд байгаа билээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурь илэрхийллээ.

Тэрбээр, 120 орчим ААН нийлж хийсэн. Мишээл экспо дээр хийх арга хэмжээг парк руу татсан. Буруутгаж болохгүй. Мөн монголд анхны дрон шоу хийсэн. Хамтарч ажилласан ААН, байгууллагууд алдаа гаргасныг үгүйсгэх аргагүй. Гадаа байгаа арга хэмжээг цаашдаа ч хийнэ. Энэ үзэсгэлэн ч гэсэн гадаа болж байна. Цаашид тэмцээн уралдаан нээлттэй болно. Мөн доторх арга хэмжээг ч нээлттэй болгоно. Тиймээс эдийн засгаа нээлттэй болгоно. Харин тэнцвэртэй барих бодлого баримтлана.

Хөл хорио тавих нь зөв. Гэхдээ дасан зохицож эдийн засгаа нээнэ. Цаашид цар тахал улам мутацилагдаад үргэлжлэхийг ДЭМБ-аас хэлж байгаа. Тиймээс энгийн хэмнэл рүү орж, урагшлах хэрэгтэй гэлээ.