Энэ сарын 8-нд Ерөнхий сайд ШӨХТГ-ын дарга О.Магнайд хариуцлага тооцсон байна.  Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайдынхаа үгэнд орохоо больж, Тэгээд дураараа шийдвэр гаргаж, дуртай үедээ гадаадад зугаалж, шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг ихэд бухимдуулсан гэнэ.

Ерөнхий сайд захирамж гаргаж О.Магнайгийн цалинг гурван сар 20 хувиар бууруулахаар болсон аж. 

Мөн О.Магнай алдаагаа дахин давтвал Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлнө гэдгээ урьдчилан сануулсан гэнэ. Түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-ийг үндэслэн шийтгэжээ. Энэхүү заалт нь "Агентлагийн даргыг гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалтад явах, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид албан томилолт” гэх/-ыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ" гэсэн байдаг аж.