90 жилийн түүхтэй МАХН-ыг МАН болгон өөрчлөхөд Н.Энхбаяр МАХН гэсэн нэрээ авч өрх тусгаарласан. Тэдний хувьд өнө эртний түүхтэй энэ намын нэрийг дахин сэргээж авсан 3 жилийнх нь ой маргааш тохиож байгаа юм байна. Гэхдээ МАХН-ынхан 3 жилийн бус 93 жилийн түүхэн баярыг давхар тэмдэглэхээр бэлтгэж байна. Минийх, чинийх хэмээн түүхээ булаалддаг хоёр намын хувьд МАХН-ынхан илүүрхэж байгаа бололтой. Учир нь маргааш буюу МАХН-ынхан нэрээ дахин сэргээж авсны 3 жилийн ойн өдөр МАН-аас МАХН-руу чиглэгсэд дахиад л гишүүнчлэлээ сэргээх гэнэ. Энэ байдлаараа гишүүнчлэлээ сэргээх арга хэмжээ дахиад жил гаран үргэлжлэхэд үндсэндээ МАН гэж байхаа больж МАХН дахин хүчирхэгжин үлдэх байх гэсэн хандлага харагдаж байна.

 МАХН дахин нэрээ сэргээсэн өдрийг намын гишүүдтэйгээ тэмдэглэх юм байна. Энэ өдөр намын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирж том бэлэг барих байх гэсэн яриа гарч байсан ч одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна. Гэхдээ алс холоос гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Түүний барьж байгаа бэлэг зөвхөн гишүүдэд нь ч биш, МАН-ынханд бас гэнэтийн цохилт болж мэдэхээр байгаа гэнэ. Ямартай ч маргааш болох баярын өдөрт нь нэр бүхий олон улстөрч оролцохоор болоод байгаа юм байна.