Би одоо 27-настай ганц бие залуу. Сүүлийн үед хүнтэй танилцаж, нийгмийн амьдралд идэвхтэй болдог юм бил үү гэж бодох юм. Гэвч эр хүн нэг л итгэлээ алдсан бол ахиж итгэж чаддаггүй гэж үнэн юм шиг байна.Нэгэн эмэгтэйтэй оюутан байхдаа уулзаж, үерхэдэг байсан. Түүнд би дэндүү хайртай байсан магадгүй хамгийн анх дурлаад итгэсэн. Даанч тэр намайг хуурсан үүнээс хойш би өнөөг хүртэл ганц ч эмэгтэй хүнтэй уулзаагүй бараг хамт ч кино үзээгүй. миний үеийнхэн эхнэртэй, бүүр хүүхэдтэй байхад би гэж хүн ганцаараа. Ойр тойрныхон хүнтэй суудаггүй юм аа гэхэд хүнтэй уулзаж, гадуур дотуур яваач гэх юм. Тэр алдсан итгэлийг яаж олж авах уу? Надтай адилхан зүйл тохиолдож байсан бол яаж даван туулж, ахиж итгэх итгэлийг олж авсан тухайгаа чин сэтгэлээсээ хэлж зөвлөгөөгөө хэлээрэй.