Би найз залуутайгаа хамт амьдраад 8 сар болж байна. Тэр минь надад хайртай, миний төлөө бүхнээ зориулдаг, халамжтай, надтай гэрлэж үүрд хайрлана гэж ярьдаг. Түүнд цаг зав л гарвал надтай хамтдаа байхыг л хүсдэг. Саяхан би түүний фэйсбүүк хаягаар ороод нэг охинтой бичсэн бүх зүйлсийг нь уншчихсан юм. Гэхдээ тэр надтай танилцахаасаа 3-4 сарын өмнөөс тэр охинтойгоо бүүр холбоогүй болсон байна лээ.

Ер нь бол түүний өмнөх амьдрал, надтай танилцхаас нь ч өмнө болсон яриануудыг уншсан гэсэн үг. Гэхдээ л надад үнэхээр муухай санагдаж, одоо тэр минь надтай яаж ч сайхан харьцсан би нэг л хүлээж авахаа больж, хайраа гэж дуудахад нь хүртэл хүн болгоныг ингэж дууддаг гээд хэрэлдмээр санагдаад үнэхээр хэцүү байна. Надтай танилцсанаасаа хойш тэр нэг ч эмэгтэйтэй холбогдоогүй бөгөөд надад үнэнч байсан. Гэтэл зүгээр л тэр охинд татагдаж хайрлаж бичиж байсан нь л надад өөрт үргэлж бодогдож хэцүү санагдах боллоо. Би түр зуур тусдаа байдаг ч юм билүү гэж боддог боллоо. Надад зөвлөөч? Та бүхэнд ийм зүйл тохиолдож байсан уу?