Байгаль хамгаалагчид энэ зургийг хараад зүрх нь шимшрэх болов уу. Гудамжинд яваа жирийн эр ч ийм балмад зүйл хийж чадахгүй байх. 213 ширхэг баавгайн саварыг Хятадын хилээр нууц гарах гэж байсан 2 орос эр хууль хяналтынханд баригджээ.

Энэ олон тооны баавгайг цааш харуулсан энэ эрчүүдийн хувьд нүдэнд нь мөнгөнөөс өөр зүйл харагдаагүй л байх. Орост баавгайн савар дунджаар 2 мянган рубль /65 доллар/-оор зардаг аж. Харин Хятадад энэ нь 813 доллартай тэнцэх хэмжээний юаниар борлуулдаг байна. Хятадад баавгайн саврыг уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд үүнийг хэрх өвчинд сайн гэж үздэг гэнэ.