Иракийн Салах аль Дин мужийн оршин суугч 92 настай Мохаммед аль Мусал гэх өвөө өөрөөсөө 70 насаар дүү Муна аль Жубир гэх 22 настай охинтой хуримаа хийжээ.

92 настай өвөө өмнөх гэрлэлтээсээ 16 хүүхэдтэй болсон аж. Харин ийнхүү дахин гэрлэж залуухан гэргийтэй болжээ. Лалын шашинтнуудын хувьд эхнэрээ тэжээх чадвартай л бол хэдэн ч удаа гэрлэх боломжтой юм.