Хамтлаг дуучид шүтэн бишригчиддээ зориулан сүүлийн үед хийж байгаа ажлуудаа тайлагнахаар албан ёсны вэб сайт нээдэг билээ. Тэгвэл удахгүй дөрвөн насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх  Uvertura хамтлаг UVERTURA.MN сайтаа албан ёсоор нээхээр төлөвлөөд байгаа гэнэ. 

Үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчиддээ илүү ойртож, хамтлагийн бүх клип, уран бүтээл, аялан тоглолтын бичлэг, зургаа сайтдаа тавих ажээ.

Хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагваас энэ талаар тодруулахад: “Сүүлийн үед мэр сэр ташаа мэдээлэл гарах болсон. Тийм мэдээлэл дахиж битгий гараасай. Бас манай хамтлагийн  шинэ уран бүтээл, тоглолтын хуваарь гээд, ер нь манай хамтлагтай холбоотой бүхий л мэдээллийг манай сайтаас авч болно.  Даваа гарагт манай сайт нээгднэ. Дашрамд дуулгахад өнөөдөр  урлагийн ажилтны өдөр тохиож байгаа.  Энэ сайхан өдрийн мэндийг  урлагт зүтгэж байгаа Монголын үе үеийн уран бүтээлчдэд  хүргэе.  Мөн   тэдний бүтээлд дурладаг та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр” Гэв.

Дашрамд дуулагахад тус хамтлаг удахгүй тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд тасалбарыг уг сайтаараа дамжуулан худалдаалах юм байна. Ингээд даваа гарагт нээгдэх WWW.UVERTRA.MN сайтаар зочлоорой.

П.Төгөлдөр