Нийслэл Улаанбаатар хотод "Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт" энэ сарын 14-17-нд зохион байгуулагдана. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 14,16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ тоогоор төгссөн, 2016 оны 07 дугаар сарын 15,17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна. Харин Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-13-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.