Сайн байна уу надад туслаач би саяхан найз залуугаасаа салсан ер нь салсан ч гэж дээ тэр залуу маань чи бид 2 тохирохгүй юм байна гээд хаяад явчихсан гэхүүдээ. 6 сарын 4-ноос хойш уулзаагүй байгаа. Гэтэл би өнөөдөр өөрийнхөө жирэмсэн болоод үлдсэнээ мэдэж байна уйлмаар санагдаад бухимдаад шал танихгүй ажлынхаа хаа хамаагүй хүмүүстэй муухай ааш гаргаад л суужийна. Би яах бэ би гайхаад байхын авхуулчихая гэхээр би одоо 28-тай, авхуулахгүй гаргая гэхээр би 28 хүртлээ ингэж явчихаад дагавар хүүхэдтэй болоод үлдмээргүй байх юм.

Би яах бэ би тэрэнд хэлвэл тэр угаасаа итгэхгүй байхдаа хаяад явж байгаа хүн чинь юу ч гэж магадгүй би яах ёстой бэ туслаач…