​Манай улсын чимээгүй хулгайч бол банкууд болоод байна. Учир нь ихэнх банк дансандаа заавал 1000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой гэж тулгадаг. Иргэн өөрийнхөө дансандаа мөнгө хийчихээд буцаагаад авахдаа үлдэх, үгүйг банк мэддэг гэсэн үг болоод байна.

Үүгээр ч зогсохгүй АТМ-аас мөнгө авахаар тодорхой хэмжээний шимтгэл авна. Ихэнх банк 50 төгрөг, зарим нь бүр 100 төгрөгийн шимтгэл авч байгаа. Бүр цаашлаад өөр банкны АТМ-аас бусад банкны картаар мөнгө авах тохиолдолд 500 төгрөг суутгаж авдаг. Өөрийнхөө дансанд мөнгө хийчихээд, түүнийгээ буцааж авахдаа мөнгө төлнө гэдэг байж болохгүй хэрэг. Энэхүү шимтгэлийн мөнгийг тэд чимээгүйхэн хулгайлж буй бөгөөд иргэдийн халаасыг тэмтэрсээр байгаа юм. Улсын хэмжээнд бэлэн мөнгө гаргах АТМ-ын хүрэлцээ байгаа бөгөөд энэ үед таарсан АТМ-ээс мөнгө авахад шимтгэл авсаар байх юм. Мэдээж 500 төгрөг ч гэсэн мөнгө, өдөрт АТМ-ээр хэдэн удаа үйлчлүүлнэ тэр тоогоор 500 төгрөг суутгагдсаар тэрхүү их хэмжээний мөнгө хуримтлагдсаар банкны хоол болж байна. Ингэж чимээгүй хулгайлж болох уу? Ядаж энэхүү шимэтгэл нь 50-100 төгрөг байвал зохистой байх. 16 минут 20 секундын өмнө Ч.Гэрэлтуяа