2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 5 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 5 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: СХД-ийн нутаг Москвагийн гудамжны замд T.Estima маркийн автомашины жолооч Э нь T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинтай, T.Pruis-20 маркийн Э жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа.