Хэдхэн хоногийн өмнө  Усан спорт сургалтын төвийн дээврийн төмөр унасан талаар бид анхлан мэдээлсэн билээ. 28 жилийн турш  мэргэжлийн хэмжээнд завсар үйлчилгээ хийгдээгүй тус барилгын  дээврийн төмрийн 30 хүртэл хувь нь зэвэнд идэгдсэн  тул  ийнхүү нурсан гэдгийг  Г.Арслан мэдэгдээд байгаа.  Нийслэлдээ хамгийн хямд үйлчилгээтэй, мэргэжлийн түвшинд баригдсан энэ барилгын засварын ажилд мөнгө төсөвлөх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх нь битгий хэл хэн нэгнийг буруутгаж байгаа бололтой.   Тодруулбал  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр  энэ асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа  бөгөөд  Сүхбаатар дүүргийн  цагдаагийн газраас шалгалт оруулсан байна.  Улмаар тус төвийн захирал Г.Арслангаас тайлбар авчээ.

Одоогоор тус төвийн  үйл ажиллагаа зогссон байгаа бөгөөд  асуудалд улс төржихгүй  байхыг  эх сурвалж мэдээллээ.  

А.Баярмаа