Өнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуулиар Говьсүмбэр аймгийн дөрвөн тойрогт маргаан дэгдээд байсан билээ. Тиймээс МАХН-аас Дээд шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан байна. Тус нэхэмжлэлийн дагуу Дээд шүүхийн хяналтын шүүх хурал болж, Говьсүмбэр аймгийн дөрвөн тойрогт аймгийн Иргэдийн төлөөлөгчийг дахин сонгох шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Говьсүмбэр аймгийн дөрвөн тойрогт нөхөн сонгууль болохоор болж байна.

А.Баярмаа