Өнөөдөр өглөө NHK мэдээллийн агентлаг Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафужи зодог тайлахаар шийдсэн талаар мэдээллээ. Түүний зодог тайлж байгаа нь өнгөрсөн сард цэнгээний газарт өөрөөсөө доогуур зиндааны бөхийг зодсонтой холбоотой гэнэ. 

Тодруулбал энэ талаар Харумафужигийн багш, ояката Исэгахама мэдэгдсэн бөгөөд хүсэлтийг өнөөдөр Сумо бөхийн холбоонд өгөх ажээ. 

Сумо бөхийн холбооноос Харумафужигийн танхайрсан хэргийг шалгаж байгаа бөгөөд ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа. Холбооноос шийдвэр гаргахаас өмнө өөрийн хүсэлтээ гаргаж байгаа нь энэ. 

"Зодооны асуудлыг цагдаагийн газар шалгаж дуусаагүй боловч сенсааци их гарч байгаагаас гадна сумогийн холбоо болоод бусад хүмүүст түвэг удмааргүй байгаа байх. Ёкозүна хүний хувьд хариуцлага хүлээж зодог тайлахаар шийдлээ аварга. Өөрөө зодог тайлах нь сумогийн холбооноос хөөгдсөн гэсэн үг биш бөгөөд ийм шийдвэр гаргана гэж огт төсөөлж байсангүй. Маш харамсалтай хэрэг боллоо" гэж сэтгүүлчид ярьжээ. Токиогийн цагаар өнөөдөр 14.00 цагт Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийнэ хэмээн Японы хэвлэлүүдээр мэдээлжээ.