Энэ сарын 1-ээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаа билээ.

Тус тэмцээнд нийт 130 тамирчин бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байна. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин оролцож байгаа ба өчигдөр тэмцээний эхний 3 төрөл явагдсан ба манай тамирчид одоогоор дэлхийн 2 дээд амжилт шинэчилж, 7 алт, 7 мөнгө, 4 хүрэл медаль буюу 27 медалийн 18 медалийг нь хүртэж багаараа тэргүүлж эхлээд байна.

Өсвөр насны ангилалд өрсөлдөж буй ОУ-ын Мастер, 15 настай Э.Лхагвадулам 30 минутын "Хоёртын тоолол" төрөлд 4665 цифр тогтоон алдалгүй санасан бол ОУ-ын Их Мастер А.Янжиндулам "Нэр, зүс царай" цээжлэх төрөлд 15 минутад 212 хүний нэр, царайг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг шинэчиллээ.

Төрөл болон насны ангилал тус бүрийн байр эзэлсэн байдал:

Төрөл-1: "Хоёртын тоолол /30 минут/"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 5730 цифр (Монгол)
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 5325 цифр (Монгол)
3. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 5235 (Америк)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 4665 цифр (Монгол) - Дэлхийн рекорд
2. М.Уянга - 3420 цифр (Монгол)
3. С.Жавхлантамир - 3210 цифр (Монгол)

Бага нас:
1. Б.Ариунбилэг - 2208 цифр (Монгол)
2. О.Ганжигүүр - 1740 цифр (Монгол)
3. З.Тэмүүжин - 1500 цифр (Монгол)

Төрөл-2: "Нэр - зүс царай /15 минут/"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер А.Янжиндулам - 212 нэр (Монгол) Дэлхийн рекорд
2. ОУ-ын Их Мастер Simon Reinhard - 186 нэр (Герман)
3. ОУ-ын Мастер Sri Yarlagadda - 147 нэр (Энэтхэг)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Н.Намуундарь - 104 нэр (Монгол)
2. Fathimah Zahrah - 98 нэр (Индонез)
3. Fakhri Erlangga - 97 нэр (Индонез)

Бага нас:
1. Dhruv Manoj - 96 нэр (Сингапур) Дэлхийн рекорд
2. Т.Үжин-Мөнгө - 83 нэр (Монгол)
3. Aulia Azzahra - 59 нэр (Индонез)

Төрөл-3: "Тооны марафон -1 цаг"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 3238 цифр (Америк) Дэлхийн рекорд
2. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 3066 цифр (Монгол) Дэлхийн рекорд
3. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 2770 цифр (Монгол)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 1944 цифр (Монгол)
2. М.Уянга-Мөнгө 1860 цифр (Монгол)
3. Б.Намуун-Хүрэл 1860 цифр (Монгол)

 

Бага нас:
1. Б.Ариунбилэг-Алт 1230 цифр (Монгол)
2. Ш.Наранбат-Мөнгө 1046 цифр (Монгол)
3. Rania Azzahra-Хүрэл 886 цифр (Индонез)

Тэмцээн өнөөдөр, маргааш 2 өдөр үргэлжилж дахин 7 төрөл явагдана.

Баг тамирчдадаа амжилт хүсье!