За сайн байна уу ? Та бүхэнтэй ярилцах гэсэн юмаа би нөхөртэйгээ амьдраад 2 жил болж байна үерхээд 4 жил болоод хүүхэдтэй болсон юмаа гол яриандаа орьё.

Бид хоёр хоёулаа оюутан болохоор мөнгөний боломж тааруу нөхөр минь өвлийн амралтаараа хужаа явж ажил хийнэ гээд явлаа тэгээд очсоноо хойш эвтэй байгаагүй мөнхийн хэрүүлтэй яагаад ч юм эмэгтэй хүний зон совингоороо нөхрөө өөр хүнтэй явалдаад байгааг гадарлав. 

За тэгээд 1 сар болоод ирэхдээ ямарч мөнгөгүй ирэв ээ! Ирснийхээ дараа хөдөөгөөр хэд хононо гээд хөдөө  явлаа би ч сургууль амраагүй байсан болохоор хотод хоёр талд таарамж муутай байлаа. Нэг өдөр фб луу нь ортол хужаад хамт байсан найз нь чат бичиж бна.  Би явуулаа л байлаа сүүлдээ юу хийж байгаад ирснийг нь мэдээд галзуурав аа.

Тэндээ хүүхэнтэй унтсан бүр хамт байгаад ирсэн байдгийн. Би ч зөөлөн хүн болохоор учир шалтгааныг нь асууж тодруулаад нэг удаадаа уучлая гэж шийдсээн. Тэгээд энд ирээд хичээлдээ яваад гайгүй л байлаа. Нэг өдөр найзуудаараа пс-днэ гэхээр нь үгүй битгий яв гээд явуулахгүй гээд унтаад өглөө сэрсэн аль хэдийн явсан байлаа. Тэр орой нь ангийн цагаалган болж байсан юм би тэнд байгаа байх гэж бодоод очтол байгаагүй. Дараа нь хүнээс асуусан тэнд байсан намайг ороход болкон дээр нь нуугдсан байж байсан юм бнлээ.

Хамгийн гол нь намайг шөнийн 2 цагт гараад явахад санаа нь зовоогүй намайг тоогоогүй надад хайргүйн байна гэж гомдоод за тэгээд би тэвчилгүй хөөж тууж явууллаа. Дүүгийнх нь хажууд хэрэлдээд хөөгөөд явуулчихлаа. Тэгээд найзындаа амьдарч байгаа гээд л надтай ч ярихгүй таг болов. Би охиноо хадмынхаасаа авчираад охиноо хараад гэртээ л өнждөг болов. Тэгээд саяхан уулзаад юм ярьж байтал нэг найзтай болсон амьдралаа ярьж тайвширдаг намайг ойлгодог буруугаар ойлгов гэж хэлээд би ч нээх тоосонгүй.

За ингээд би уучлая тэгээд охиноо бодоод нийлье гэтэл чамтай амьдрах хэцүү байна хорьж цагдаад хичээлдээ ч аятайхан явах аргагүй байдаг гээд л ер нь нийлэх янзгүй байна аа.

Би одоо яах вэ салах уу нийлэх үү? Хүүхдээ өнчрүүлсэн хүн болмооргүй байдаг ???