Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллана.    Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд   827  тээврийн хэрэгсэл  иргэдэд үйлчилнэ.  Мөн гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2014 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 04-нийг дуустал  зохион байгуулна. Харин  Улаанбаатар хотод такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси  ажиллаж, дуудлагаар үйлчилth grtt6

 
 Жич: Бага багтаамжийн микроавтобусны захиалгат үйлчилгээнд үйлчлэх байгууллага болон дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.
 
Захиалгат үйлчилгээ:

Сар шинийн дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт: