Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хамтлагийнхан энэ намрын анхны уран бүтээлээрээ үзэгч олонтой уулзахад бэлэн болсон аж. Гэхдээ тэд энэ удаад хошин урлагаас бус эротик төрлөөр тайзнаа гарах аж. 

Тун удахгүй тайзнаа эхлэх “Дундын бүсгүй” шоу драмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Наранбаатар ажилласан бөгөөд урилгаар жүжигчин А.Туяа, Ц.Алдармаа зэрэг халуухан хүүхнүүд тэдний жүжгийг чимэхээр болжээ. Сонирхуулан хэлэхэд энэ удаагийн жүжигт тус хамтлагийн “Банш” Батаа буюу жүжигчин Д.Баттөмөр оролцоогүй гэнэ.