​Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Монголын минь сайхан сэтгэлт ард түмэн минь би та нартайгаа өөрийнхөө амьдралын талаар хуваалцах гэсэн юм.

Харин та бүхэн надад чин сэтгэлээсээ урмын үг хайрлаарай би 26 настай гадаад сургуульд сурдаг өвөл зуныхаа амралтаар эх орондоо ирдэг л дээ. Нэг эр хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзлээ амьдралдаа анх удаа. Эр хүнээс болж маш их нулимс урсгаж үзлээ. Тэр минь надаас нэг ах 27-тай монголд амьдарч ажилладаг гэтэл саяхнаас бид 2 салсан юм. Би тэрнийг өөр хүнтэй болохыг мэдсэн байнга л утсанд нь дуудлага ирнэ нэг удаа бүр миний хажууд ярих гэж хүртэл оролдож үзсэн. Би тэр эмэгтэйг нь хэн гэдгийг нь мэднэ хамгийн хэцүү нь би маш ихээр тэрнийгээ харамлаж хардаж цаг минут тутам санаж байна, үнэнийг хэлэхэд унтаж ч чадахгүй байна өглөө босонгуутаа л тэрнийгээ бодох юм. Би тэр залууг яаг байгаагаар нь хайрласан тэр их уух дуртай бас ааш муутай тэгсэн ч гэсэн би хайрласаар л байсан. Намайг муухай үгээр хэлж сүүлдээ миний утасны дуудлагыг хүртэл авахаа больсон. Хэрүүл маргаан бүрт би маш ихээр шаналж ганцаардаж байсан. Би түүнийгээ явуулахаар шийдсээн надад хайргүй хүнийг өөрийнхөө хажууд хүчээр байлгана гэдэг маш их хэцүү.

Тэр залуутай суусан эмэгтэй хүн нээх сайн явахгүй гэдгийг би мэднэ архи уудаг хүний амьдрал хэзээ ч сайн сайхан байдаггүй юм. Тэгсэн хэрнээ би түүн руу зүтгээд байгаа өөрийгөө л үзэн ядаж суух юмдаа. Одоо нас минь ч явлаа үеийн найзууд минь бүгд л нөхөр хүүхэд гээд гүйхээр атаархаж л суух юм. Би уг нь царай зүс бие хаа сайтай бүсгүй л дээ даанч эрчүүдийн тал дээр азгүй юм шиг санагдах юм даа.

ТА БҮХЭН МИНЬ НАДАД ҮНЭТЭЙ ЗӨВӨЛГӨӨ ӨГЧ ХАЙРЛААЧ БИ ТҮҮНИЙГ ЯАЖ МАРТАХ ВЭ? Үнэхээр хэцүү байна байнга л түүнийг бодож байна. Надад туслаач бүсгүйчүүдээ…