Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.

Улмаар энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэн бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгосон билээ. Тэгвэл Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойн өдөр ирэх пүрэв гаригт тохионо. “Нийтээр тэмдэглэх баярын өдөр”-ийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр юм. Харин өнгөрөгч сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Тус өдрийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон байна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 11 дүгээр сарын 8 -ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1, мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тус тус тохиож байгаа тул ажиллахгүй ажээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.