Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, Яармаг-Сонгины орчмоор 35 градус, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.