Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуулийн хугацаандаа багтаан өөрчилж амжих уу эсвэл "хууль зөрчих үү"
2015/11/10
Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод ажлын хэсэг өргөн барьсан билээ. Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд, бие даагч гишүүд энэ талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацаа хангалтгүй байгаа юм. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалттай. Тэгвэл он дуусахад нэг сар гаруй хугацаа л үлдээд байгаа. Энэ үлдэж буй өдрүүдэд ард түмнээс саналаа авч, өмнөхөө төгс төгөлдөр хуультай болж чадах болов уу гэдэг эргэлзээ ч төрөв. Учир нь өмнө нь үндсэн хуульд нэг удаа өөрчлөлт оруулж байсан. Үүнийг нь ард түмэн "дордуулсан долоон" өөрчлөлт хэмээн цоллодог.
Одоогийн өргөн бариад буй хуулийн төсөлд Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй, Ерөнхийлөгчөөр 50-аас дээш настай иргэн 6 жилийн хугацаагаар сонгогдоно, УИХ 99 гишүүнтэй байх зэргийг тусгажээ.
Ард түмэн улс орноо авч явах хүн сонгохгүй юм бол хэн сонгох болж байна. Бялуу хуваадаг нөхдүүд үү? гэсэн асуулт урган гарч ирэх нь энэ. Ингээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гэвэл 40 гаруй хоног үлдсэн байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвийн дөрвөн хуулийг өөрчилж амжих болов уу. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг эхлээд өөрчилнө. Үүнийг батлахад хамгийн багадаа 14 хоног хэрэгтэй. Өнөөдөр арваннэгдүгээр сарын 9, 14 хоног гэхээр 23-н болно. Дөнгөж Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа өөрчилж байтал ард нийтийн санал асуулга явуулах тов тогтоох асуудал үүснэ. Хэзээ тов тогтоогдох вэ? Ард нийтийн санал асуулга хэзээ явуулах уу?
Үүнд нийт 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцжээ. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ? Өвлийн хүйтэнд санал асуулгад иргэд оролцож чадах уу? Богино хугацаанд шахаад хийвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага, үндэслэлээр яагаад өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Үндсэн хуулийн үзэл баримтлалтай ард иргэд танилцах боломж байна уу? Дараа нь бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөөд Үндсэн хуульдаа хэзээ өөрчлөлт оруулах юм. Энэ нь бодит байдалд биелэх боломжгүй юм байна. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах, ард нийтийн санал асуулга явуулах товыг МАН дэмжих боломжгүй гэж үзэж байна" гэлээ.
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Үндсэн хуулийн нэмэлт шиг ийм суурь, том асуудлыг ард нийтийн санал асуулгаар дамжин батлах нь зүйтэй. Гагцхүү хугацааны хувьд арваннэгдүгээр сарын 26 бол маш тулсан. Хоёр долоо хоногийн дараа шүү дээ. Ийм том асуудлыг ийм хурдан хугацаанд зохион байгуулж чадах уу гэдэг эргэлзээтэй.
Ийм учраас бид хугацааг хойшлуулъя, ард нийтийн санал асуулгын томьёолол болох Үндсэн хуулийн нэмэлтийг дэмжиж байна, дэмжихгүй байна гэснийг парламентад суудалтай улс төрийн намууд эргэж ярих нь зүйтэй гэсэн чиглэл гаргаж байна. Өнөөдрийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу үгүй юу гэвэл хуулиараа эрхтэй шүү дээ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж батлалцсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Би 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Үндсэн хуульд Ч.Чимэд багшийнхаа хамт эх баригчаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Манай ардчилсан Үндсэн хууль үйлчилж эхлээд 24 дэх жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд нэг удаа өөрчлөлт хийснийг олон түмний дунд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг. Тийм учраас Үндсэн хуульд тийм амар гар хүрч болохгүй" гэв.
Мөн тэрбээр УИХ дээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу г эдгийг судлах ажлын хэсгийг Л.Цог гишүүнээр ахлуулж, байгуулсан. Ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаад, зарим нэг өөрчлөлтийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаад, жил шахам боллоо. Ингээд есдүгээр сард төслийн эх бичвэр гарсан. Үүнд ажлын хэсэг дээр саналын зөрүүнүүд маш их гарсан. Ингээд нэлээд олон юмаа шийдсэн, гэхдээ гарын үсэг зурсан миний хувьд ч, Д.Дэмбэрэл даргын хувьд ч бас саналын зөрүүнүүд бий. Харамсалтай нь өргөн барьсан төсөл дотор бидэнтэй ярилгүйгээр шийдсэн зүйл олон байна гэсэн юм.
Харин 99 гишүүнтэй болох талаар "Ардын Их хурлаар анх Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед 102 гишүүнтэй байна гэдэг хувилбар байсан. Энэ тоо хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хасагдсанаар 76 болсон байдаг. Ер нь алсыг харсан тооны өөрчлөлт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй хоёр танхимтай парламент болон гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй Тийм учраас одоо байгаа 76-аараа байх нь зүйтэй" гэж Д.Лүндээжанцан өөрийн байр сууриа ийнхүү илэрхийллээ.
Ард түмний санал асуулгыг хар машинаар авна гэдгийг МАН-ын зүгээс эсэргүүцэж байгаа билээ. Учир нь ард иргэдийн 90 хувь нь хар машинд итгэдэгүйтэй холбоотой аж.
Зочин · 2015/11/11
БИ МОНГОЛ ХҮН. ЯМАР Ч ГЭМГҮЙ ӨЧНӨӨН ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН, МОНГОЛЫН Э/З-ИЙГ АЛЖ ДАРГА НАР НЬ ГАДААДАД НУУГДСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫГ МОНГОЛД БАЙГАА ЦАГТ САНАА АМАР БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ ЭЭ. ӨӨР ЦУСТАЙ УЛСУУД НЬ САНАА АМАР БАЙДАГ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫНХАНД АН-ЫН НЭРИЙГ УНАГААЖ Л БАЙВАЛ МОНГОЛ УЛС ЯАЖ Ч СҮЙРЭХ ХАМААГҮЙ БОЛЖ ДЭЭ. АЛУУРЧИН МАН ТҮҮНИЙ УЛААН ХАМГААЛАГЧИД МОНГОЛООС ЗАЙЛЦГАА. ЭСВЭЛ НААДАХ БУЗАР АЛУУРЧИН МАН-АА БУШУУ ТҮРГЭН НУЛМИЖ ХАЯ АА. ТА НАРТ БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ.ЭНЭ БОЛ МОНГОЛОО ӨМӨӨРСӨН МОНГОЛ ХҮНИЙ ҮГ ШҮҮ. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/10
Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй, Ерөнхийлөгчөөр 50-аас дээш настай иргэн 6 жилийн хугацаагаар сонгогдоно, УИХ 99 гишүүнтэй байх зэргийг тусгажээ. Монголчууд минь энэ тусгасан саналыг дэмжиж яаж ч болохгүй гэдгийг санах хэрэгтэй шүү
Зочин · 2015/11/10
УИХ-ын гишуудийн тоог хэвээр улдээх.УИХ-ын гишуунээр 50 дээш насны хунийг сонгох .ЕронхийлэгчЗзасгийн газрыг