Иргэдийн авдаг цалин нь нэмэгдээгүй ч, хэрэглэх хүнснийх нь үнэ тэнгэрт хадах нь ээ энэ хавар. Бага багаар нэмэгдсээр огцом өсөв. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт хонины цул мах нэг килограмм нь 5800 төгрөгтэй байсан бол 600 гаруй төгрөгөөр нэмэгджээ. 25 нэрийн барааны үнэ тогтвортой, нэг нэрийн барааны үнэ буурсан, зургаан нэрийн барааны огцом өсөв.

Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7970 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 475 төгрөгөөр, үхрийн цул мах 530 төгрөгөөр өсчээ. “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна.

 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 435 төгрөг, хонины цул мах 550 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

 

 

Харин гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд хүнсий ногооноос байцааны үнэ 110 төгрөгөөр нэмэгдэж. Ийн махны үнэ нэмэгдэх болсон нь нөөцийн мах байгүйн улмаас ченж нар үнээ өөрсдөө тогтоож дуураараа жиргэж байгаа нь энэ. Гэтэл нөгөө хэсэг нь өвөл нөөцийн мах бэлтгээгүй болохоор хямд үнээр худалдаж авч байсан одоо тэгээд удахгүй буурах байлгүй дээ гэж харж байна. Гэхдээ цаашдаа хэрхэн нэмэгдэхийг таашгүй.