ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019/01/26
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 21. Санчир гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.