Маргааш УИХ-ын даргыг чөлөөлнө
2019/01/28
Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу олонх УИХ-ын даргыг огцруулах өргөдөл өргөн барьсны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ.
Хууль өнгөрсөн Баасан гаригаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний дагуу УИХ-ын 39 гишүүн М.Энхболдыг чөлөөлөх бичиг өргөн барьсан. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ирэх Мягмар гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.
Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд “Би албан тушаалтай зууралдахгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөхөд бэлэн байна. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ.
Мөн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон “УИХ-ын гишүүдээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр өгсөн. УИХ-ын Дэгийн тухай хуулиар Даваа гаригт намын бүлэг, Мягмар, Лхагва гаригт байнгын хороод, Пүрэв, Баасан гаригт чуулган хуралддаг уламжлалтай. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Мягмар гаригийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулахаар товлолоо. УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх, захирамж гаргасан” гэсэн тайлбар өгсөн юм.
Иргэн · 2019/01/28
Гэмгүй хүнийг албан тушаалаас нь зайлуулна гэдэг их хэцүү байдаг юм байна?! Цаашдаа М.Энхболд дарга хэн бэ!! Гэдгийг улам тод харах болноь!!
Иргэн · 2019/01/28
Гэмгүй хүнийг албан тушаалаас нь зайлуулна гэдэг их хэцүү байдаг юм байна?! Цаашдаа М.Энхболд дарга хэн бэ!! Гэдгийг улам тод харах болноь!!
Иргэн · 2019/01/28
Гэмгүй хүнийг албан тушаалаас нь зайлуулна гэдэг их хэцүү байдаг юм байна?! Цаашдаа М.Энхболд дарга хэн бэ!! Гэдгийг улам тод харах болноь!!
Иргэн · 2019/01/28
Гэмгүй хүнийг албан тушаалаас нь зайлуулна гэдэг их хэцүү байдаг юм байна?! Цаашдаа М.Энхболд дарга хэн бэ!! Гэдгийг улам тод харах болноь!!
Зочин · 2019/01/28
ATG day l seree biz Dee, urgeljil untaj bdag, buuvein duu aylasan chigee,,,,
Зочин · 2019/01/28
М.ЭНХБОЛД ДАРГА ШИГ УИХ ДАРГА ХИЙЧИХ ХҮН ХОВОРДОО .ЖДҮЧИН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ГИШҮҮДЭЭ АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД М.ЭНХБОЛД ДАРГЫГ ОГЦРУУЛЖ ДАРАА НЬ ЕРӨНХИЙ ПРОКУРОР ДАРАА НЬ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫГ ДАРАА НЬ ШҮҮХИЙН ДАРГЫГ ОГЦРУУЛНА ГЭЖ АЮУРСАЙХАН ХЭЛЖ БАЙГААМ БИШ ҮҮ.АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЕРӨНХИЙ ПРОКУРОР А.ЭНХАМГАЛАН БУСАД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАРИН Ч ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙГААГ НИЙГЭМ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ.
Хэнчбиш · 2019/01/28
Намын бүлэг хуралдах ирц хүрэхгүй гишүүд хөдөөгэргардуулж айраг эргүүлж яваа байнгын хорообас л ирцгүй хуралдахгүй 5 хуруу өлсгөлөн зарладаг мундаг хүн болохгэж зориуд ууяж Энххболдсаатуулаад байна гэж шоудаад байгааюм биш үү УИХ-дарга хэн болох тэмцэл дуусаагүй спмкерийн үүрэг гүйцэтгэгчтэй цагаан сар золгох бололтой доо
Yg shuu · 2019/01/28
Yg garna shuu, guij bn,,,,
Зочин · 2019/01/28
7-н уулын цаагуур далд ор өмхий жунгаа минь