“Хаан банк”-нд дугаарлаж байсан өндөр настан нас барьжээ
2019/02/03
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар тооцооны төвөөр үйлчлүүлж байсан 70 орчим настай, ахмад настан амь насаа алджээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаач өндөр настан “Хаан банк-ны тооцооны төв дээр тэтгэврээ авахаар иржээ.
Ингээд тэтгэврээ авахаар дугаарлаж, теллер дээр ирсэн даруйдаа зүрх нь зогсжээ. Тухайн үед тус банкны зүгээс түргэн тусламж дуудсан боловч иргэн нас барсан байжээ. Одоогоор хэргийг тухайн дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.
Тус салбараар үйлчлүүлж буй иргэдийн хэлж буйгаар “Хаан банк”-аар үйлчлүүлэх явцдаа нас барсан өндөр настан тэтгэврийн мөнгөө бүгдийг нь авахаар банкны ажилтанд хандсан гэнэ. Гэвч тус банкны ажилтан иргэний хүсэлтийг биелүүлээгүй байна.
А.Тамир
АРДЧИЛАЛ.МН
Зочин · 2019/02/04
khaan bank sunutugei
Zaya · 2019/02/04
Khaan bank achaalal ihtei ch agaarjuulalt baihgui, tag umhii. 6 teller baih tsonhtoi bolovch 3 ni ajillana. Ajillaj baigaa hed ni het udaan. Kompiyteree haraad l suugaad baina. Sanal huselt huleej abdag ch xezee hariu heldeggui. Oorchlolt hiih huselgui
иргэн · 2019/02/03
ЭНэ цагаан сарын хэрэгцээнд хэдэн төгрөгөө олж авах гэж хичнээн ч хөгшид гэнэтийн золгүй байдлаар нас барав. Үүнийг анхаарч, тоож байгаа төр захиргааны байгууллага байна уу. Цаашид ийм байдал давтан гаргахгүй байхын тулд юу хийх ёстойг бодсон санасан төрийн түшээд байна уу. Ийм бие муутай аав ээж, эмээ өвөөгөө ийм байдалд оруулахгүйн тулд үр хүүхэд, ач зээ нь юу бодож байнаа. Энэ бол аймшигтай эмгэнэлт явдал шүү. Ядуурал газар авч байгаагийн гашуун үнэн энэ болж байна.