Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн нэрийдлээр залилж байна
2019/02/15
Сүүлийн үед иргэдийн ихээр ордог зарын, автомашин сонирхогчдын групп хуудсаар Boldsaihan Ganbold гэх хаягтай этгээд "Жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээж өгнө" гэсэн зар тавьж иргэдээс 72500 төгрөг залилан авах боллоо.
Энэ этгээдэд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд иргэдийг цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна. Хэрэв та ямар нэгэн байдлаар цахим гэмт хэргийн золиос болсон бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
зочин · 2019/02/15
тэр лицензийн төвөөр эргэлдээд байдаг хэдэн залилагч нараа болиулаач ээ,зүгээр л солиулсан үнэмлэхээ авах гээд явахаар лэнд тэндээс эрх хасуулсан үнэмлэх тэдэн төг өгвөл гаргуулаад өгье ч гэх шиг,үнэмлэх шуурхай гаргана,ангилал даруулж өгнө гэсэн золбингуудаар дүүрчээ,тийм тэнэмэлүүдээр зуучлагч хийж ажилладгаа л больчих тэх үү