“Их тэнгэр”-ийн ханыг чимэх зорилгоор түр хугацаанд байршуулсан ховор уран зургууд хаашаа алга болсон бэ?
2019/02/15
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уран зурагт дэндүү сонирхолтой нэгэн. Энэ сонирхлынхоо дагуу чамгүй өндөр өртөгтэй ховор зургуудаар цуглуулгаа баяжуулсан байдаг.
Мөн өөрийн цуглуулгуудаараа “Элбэг” нэртэй арт галерей нээж байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ галерей 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдөр нээгдэж байсныг хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлджээ.
Галерейн нээлтийн үеэр очиж сонирхсон уран зураг сонирхогч “100 зураач, 100 уран бүтээл үзэсгэлэнг үзлээ. Өнгөрсөн зууны олон зураачдын уран бүтээлүүд тавигдсан байна. Орчин үеийн зураг, уран бүтээлийг үзэж, харж явсан миний хувьд 20 дугаар зууны Монгол уран бүтээлчдийн хийж, туурвиж байсан бүтээлүүдийг бүрэн эхээр нь харах таатай боломж байлаа. Сайхан цуглуулгатай хүн юм. Монголын Эрмитажын эхлэл байх болтугай. Мартсанаас Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байсан. Харин өөрийнх нь галерей Сонгинохайрхан дүүрэгт байдаг гэсэн шүү” хэмээн тухай үеийн сэтгэгдлээ өөрийн блогтоо хуваалцаж байж.
Ц.Элбэгдоржийн цуглуулгын талаар “Монголд байхгүй уран зургийн үзэсгэлэн нэг хүнд төвлөрчээ. Гунигтай биш гэж үү. 50 саяаас 500 сая хүртэл үнэлэгдэх хамгийн том, хамгийн үнэтэй зургийн цуглуулга түүнд бий гэдгийг зураачид, уран зураг сонирхогч, судлаачид хэлдэг. Энэ уран зургуудын үнэ цэнийг тогтоох боломжгүй. Үүнийг тэр төрийн мөнгөөр худалдан аваагүй гэлээ. Тэгвэл ямар мөнгөөр авснаа тайлбарлах цаг ирэх байх. Гадагш нь гаргаагүй нь сайшаалтай” хэмээн ТВ—9 телевизийн захирал асан Ц.Энхбат өөрийн нийтлэлдээ бичсэн байна.
Хүн дур сонирхолтой, хоббитой байж болно. Гэвч яагаад нэг хүнд ийм их баялаг, өв хөрөнгө цугларсан бэ гэдгийг шалгаж, судлахад гэмгүй л юм. Ц.Элбэгдоржийн хувьд Ардын армийн байдагч, “Улаан-Од” сонины сурвалжлагч байсан гэдгээрээ бахархан ярьдаг. Түүнээс хойш улс төрийн албан тушаал буюу эрх мэдлийн оргил хүртлээ ахисан. Тэгвэл “Улаан-Од” сонины сурвалжлагч үнэ бүхий уран зургийн цуглуулгатай байх боломжтой юу гэсэн асуулт гарч ирж байна. Эсвэл эрх мэдэлд хүрмэгцээ өөрийн хобби болсон уран зургуудыг цуглуулж эхэлсэн байх уу?
Энэ асуултанд нэгэн цагт мөр зэрэгцэн хувьсгал хийж явсан Дарь.Сүхбаатар цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэр ийн хариулжээ. “… Ц.Элбэгдорж нэгдүгээр хороололд хадмындаа амьдарч байсан хүн хаанаа тэр уран зургийг цуглуулах вэ. Бид үлдсэн нэг төгрөгөө хувааж явсан улс мэдэлгүй яах вэ” гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийг эрх мэдэлд хүрэхээсээ өмнө уран зургийн цуглуулгатай байх боломжгүй гэж нөхөр нь хэллээ.
Тэгвэл саяхнаас нэг ноцтой мэдээлэл дуулдах болсон юм. Тодруулбал, Уран зургийн галерейн захирал асан А.Янжив гэх бүсгүй “өдрийн сонин”-д өгсөн ярилцлага даа “Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” гэж ярьжээ. Мөн энэ тухай Тагнуулын Ерөнхий газарт мэдэгдэж, ажлын хэсэг хүртэл томилж байж. Гэвч зургийг эрэн сурвалжлахын оронд А.Янживыг ажлаас нь халж хариуцлага тооцсон байна. Энэ үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
Эндээс Ц.Элбэгдорж ховор хосгүй гэгдэг уран зураг, соёлын өвүүдийг Их тэнгэрийн хананд байршуулах нэрээр хуулбарлаж, их хувийг нь өөрийн “Элбэг” арт галерейд шилжүүлсэн юм биш үү гэх хардлага төрж эхэллээ. Мэдээж хэн гэм буруутай вэ гэдгийг хуулийнхан шалгаж, шүүх эцсийн байдлаар тогтооно. Түүнээс өмнө бидэнд хардах эрх л байна.
Гэхдээ л Монголын уран зургийн галерейд байдаггүй тийм ховор бүтээлүүд нэг хүнд тэр тусмаа Монголын нэр нөлөө бүхий албан тушаал хашиж байсан хүний цуглуулгад хуримтлагдсан байна гэхээр хэний ч хардалт төрөх байлгүй дээ. Хуулийнхан үүнийг шалгах хэрэгтэй…
Жич: Их тэнгэр цогцолбор “Хатан туул” зочид буудлын ханыг чимэглэх зорилгоор уран зургуудыг түр хугацаанд байршуулах гэрээг 1986 онд байгуулж, Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээлийг тэнд байршуулсан байна. Улмаар 2008, 2012 онд Их тэнгэр цогцолборт очин, уран зургуудын хадгалалт ямар байна вэ хэмээн тооллого явуулахад 34 зураг тоолуулсан байна. Зургаан зураг дутсан гэсэн үг. Мөн 34-өөс ердөө нэг нь л ориг эх хувиараа бусад нь дууриамал зураг болохыг тооллогын ажлын хэсэг тогтоосон тухай Уран зургийн галерейн захирал асан А.Янжив ярилцлагадаа дурджээ.
Undesten.mn
Ene hussan · 2019/02/18
Ene Elbegdorj ter zurguudiig hussan gee biz dee
Ene hussan · 2019/02/18
Ene Elbegdorj ter zurguudiig hussan gee biz dee
Зочин · 2019/02/17
ЭЛБЭГДОРЖ ТАРАВГА НҮХЭНД БАЙХДАА ЗУРАГ ЦУГЛУУЛДАГ БАЙСАН ГЭСЭН УЛСЫН ӨМЧИЙН ЗУРАГИЙГ ХУЛХ ЗУРАГААР СОЛСОН БАЙНА ТАРАВГА ЧАДНА
Зочин · 2019/02/17
эрдэнэт миний ѳмч гээд байдаг хүнд тэр хэдэн зураг зүгээр л алчуур биз нүдний булай новш
Zo · 2019/02/17
Ee nudnii bulai.tegj l taaraa.butsaaj ogooch
Zo · 2019/02/17
Ee nudnii bulai.tegj l taaraa.butsaaj ogooch
БАТ & БАТ · 2019/02/17
ХУЛГАЙ ХИЙЖ ЦУГЛУУЛАХ ЁСТОЙ ЮУ ??? ТООЛЛОГЫН АЖЛЫН ХЭСЭГ ТОГТООСОН ЮМЫГ ИЛ БОЛГОСОН ХҮНИЙГ АЖЛААС НЬ ХАЛЧИХСАН НЬ ТЭНЭГ ХҮНД Ч ОЙЛГОГДООД БАЙХ ЮМ !!! ЯМАРЧ БОЛХИ ЮМ ХИЙЦГЭЭДЭГ ЮМ !!! АЛЧИХААГҮЙ НЬ ЯАМАЙ ДАА !!! ЗОРИГ АГСАН ШИГ ЮМ БОЛОХ ШАХАЖ ДЭЭ , ХАЛАГДААД ѲНГѲРСѲН НЬ ЗОЛ БОЛЖ ДЭЭ !!!
Irgen · 2019/02/17
Ymar neg tailbargyi shalguulchix Elbeg ee.
Зочин · 2019/02/17
Гvтгэхээ боль!!! Элбэгдорж хууль бусаар ямар ч зураг аваагvй, ард тvмэнд нээлттэй гэсэн. Элбэгдоржийг гvтгээд болохгvй болохоор ийм юм ярьдаг болж жэнко хулгайч!
Зочин · 2019/02/17
Тарвагдорж хуссан байна солисон байна хүзүүгүй пизда эх орныг минь ард түмнийг минь сүйрүүлсэн өмхий эрлийз дээ
Зочин · 2019/02/17
Ард. түмнээ. талцуулж. завшдаг. ардчилалаас. тогтсон
m · 2019/02/16
enhbayriin muug vzej vzej hanalgvi odo battulgiig oroldoj ehleh ni gehdee elbeg arai l barahgvi blgvi de
Хүннү · 2019/02/16
"Ядуу хүнд зоос бүү үзүүл" гэдэг байхаа. Зоос үзхээрээ харснаа туудаг, хавьтаснаа хусдаг болдог юм гэнэлээ. Одоогийн энэ дарга нарын хэн нь баян байсан юм. Бүгд ядуу байсан ардчилалын нэрээр "зоос" үзэсгээсэн одоо ямар болоод байгааг бид харж байна.
Зочин · 2019/02/15
elbegdorjiin gai duusahgui ee
зз · 2019/02/15
ийм л хүндээ, энэ хүнийг сонгох гэж 2009 онд мөнч их гүйлээ дээ
иргэн · 2019/02/15
Уран зураг цуглуулж болноо бололгүй яахав Хүн юугаа цуглуулах энэ тэр Хүний Эрхийн асуудал ганцхан Өөрийнхөө хөрөнгө мөнгөөр үү Хулгайн замаар уу гэдэг гол нь байгаа юм шүү дээ тэгэхээр бусдыг бүүр бүхэл бүтэн Улс орны маань Ерөнхийлөгчийг Хулгайч гээд байгаа тэр Этгээд өөрөө жинхэнэ Хулгайч болж таарлаа Тэр Уран зургууд тэгэхээр Элбэгдоржоос гарцаагүй л болж таарлаа шүү дээ Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаад Ерөнхийлөгч байх даа авснаас гарцаагүй
Зочин · 2019/02/15
УУЛ УУРХАЙГ ХУЛГАЙЛСАН БИШ УРАН ЗУРАГ ЦУГЛУУЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ.
бодлын хулгайч · 2019/02/15
ТУЛГААГ ХУЛГАЙЧ ГЭСЭН. ЯЛГААГҮЙ Л ХУЛГАЙЧ ЮМ БАЙНА. ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХҮЗҮҮГҮЙ НОВШИЙГ....................
Зочин · 2019/02/15
Овоо хулгайч юм даа ядуу хүнд зоос битгий харуул гэж энэ дээ харсан болгоноо тууж дээ