Монголын маргааш дуусахгүй буюу залхуу монголын амьдрал төгссөөр...
2013/03/27
Монголын маргааш дуусахгүй. Ийм хэлц одоогоос хоёр гурван зуун жилийн өмнө буюу монголчууд залхуу-д суралцах болсон цаг үед гарчээ. Бүр тодруулбал, бид Манжийн эрхшээлд байх цаг дор Монгол хэмээх улс орны хөгжил зогсож эхэлснээс хойш.
Монголчууд нийтээрээ залхуугаар “өвчилж” гараасаа юм гаргахаа болив. Мэдээжийн үүнд Манжийн төрөөс монголчуудыг сул дорой хүчгүй тэр тусмаа “залхуу” байлгах элдэв бодлогыг явуулсан нь шууд үр нөлөөгөө үзүүлсэн бөгөөд залхуурах ийм боломжийг бид өөрсдөө дуртай шүүрч авсан хэрэг. “Монголын маргааш дуусахгүй” хэмээх энэ үгний цаана монголчууд хэзээ ч хийж бүтээхгүй гэсэн санаа агуулагдана.
Үүнийг нотлоход тун амархан бөгөөд тухайн цаг үед Монгол нутгаар аялж, нутаг орныг судалж явсан олон аялагч, эрдэмтэн, газарзүйч нарын тэмдэглэлээс энэ тухай дурын жишээг дурдахад хангалттай. “Идэвх чармайлтгүй, залхуу хойрго байх нь монгол хүний эн тэргүүний зан. Огт мэдэхгүй хүндрэл бэрхшээлтэй учирвал түүний эр зориг, эрч хүч огт үл сэргэнэ, тэгээд л түүнийг даван туулах, тэмцэн ялах бус харин түүнээс зайлсхийх, бултан дутаахыг чухалчилна. Юм бүхэнд хэрэг болох чадвартай, бүхий л таагүй зүйлтэй тэмцэж тэдгээрийг ялан дийлэх чадамгай европ хүнийх шиг уян хатан, зоримог оюун санаа түүнд байдаггүй... Залхуу зантай монгол хүн албанд мордохоос ацаг өгөхийг илүүд тооцдог. Нүүдэлчдийн өмнөх үеийн дайчин санаа бодол жил ирэх тусам доройтон суларч байгааг энэ нь харуулах учир Хятадын эрх баригчдын хувьд иймэрхүү үзэгдэл харин ч таатай зүйл байсан юм хэмээн Н.М.Пржевальский 100-гаас хол илүү жилийн тэртээ МОНГОЛ ОРОН БА ТАНГУДУУДЫН НУТАГ ГАЗАР нэртэй номондоо өгүүлсэн байдаг.
Монголын маргааш дуусахгүй. Энэ мэтчилэн цаг үеийнхээ нийгмийн төрх байдлаас улбаалж элдэв хэлц үг, онч үгс төрөх нь бий. Харин цаг хугацаа улирч, нийгэм өөрчлөгдөж, хүмүүсийн оюун сэтгэлгээнд хувьсгал явагдахад эдгээр үгс ончтой байхаа больж, нэгэнт үнэнээс холддог. Гэвч зуун зууныг дамжин агуулгаа “утга төгөлдөр” хадгалж эгээ л амны уншлага байсаар буй “Монголын маргааш дуусахгүй” хэмээх энэ хэлцийн амь бөхтэй байгаагийн “шалтгаан” юу вэ!
Манайд нийгмийн олон хувьсгал явагдсан гэдэг. Энэ утгаараа энэ хэлц хэдийн үеэ өнгөрөөж, бидний үгсийн сангаас ер нь бол хасагдсан байх учиртай. Асуултын хариу тун энгийн бөгөөд гагцхүү бидэнд, оюун сэтгэлгээнд маань хувьсгал явагдсангүй. Бид хөдөлмөрт суралцсангүй. Манжийн үед залхуурч сурсан монголчууд адгийн зангаа гээсэнгүй.
Монголын маргааш дуусахгүй- үргэлжилсээр байх хугацаанд бүтээддэггүй, ажилдаггүй, үе үеийн монгол хүн зоны амьдрал дуусчээ. Харин биднээс тархи нь шал эсрэгээр ажилладаг улс орнуудын хувьд утгатай ончтой үг бол “Өнөөдөр үхэх юм шиг ажилла”. Тэд яг л тэгж хөдөлмөрлөж, өөрсдийнхөө төлөө бүтээж, мөн л ам ангайж гар тосож суудаг бидний өмнөөс бүтээж байна. Тэд хөгжиж харин монголчууд бид тэртээ өнгөрсөн үедээ, дэлхийн хөгжлөөс 200-300 жил хоцорчээ.
Монголын маргааш дуусахгүй. Энэ үг бидний сэтгэлгээнд хувьсгал явагдахгүй л бол монголчуудын гарыг хүлсээр байх болно. Бидний хүсдэг тэрхүү гадаад орны хөгжил хөдөлмөрлөхөөс нааш ирэхгүй, бидний хүссэн амьдрал ажиллахаас нааш цогцлохгүй.
buy cialis onli · 2013/07/25
Very informative blog.Thanks Again. Will read on...
this site · 2013/07/24
I am so grateful for your article post.Much thanks again.
news · 2013/07/13
DlGEgi I truly appreciate this blog article. Really Great.
cool news · 2013/07/09
ONoCBa I really like and appreciate your post.Thanks Again. Want more.
social bookmark · 2013/06/10
eHrzkA Really enjoyed this post.Really thank you! Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
WttbiE Really enjoyed this post.Really thank you! Want me.