Хоёр сар дамнан олны анхаарлыг татаад буй Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг даргыг сонгох иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр болж буй бөгөөд нэг цагийн завсарлага аваад байна. 

Уг суудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нарын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөөд байгаа юм. Тэдний нэг нь ялалт байгуулж Улаанбаатар хотын дарга болох учиртай.

Хотын даргын сэнтийд өрсөлдөж буй тэдний гэргий хоёул олны танил эмэгтэйчүүд юм. 

НИТХ-ын дарга С.Амарсайханы гэргий МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Ч.Ичинхорлоо бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны гэргий Т.Ариунбулаг нь жүжигчин мэргэжилтэй бөгөөд "Янаг дурлалын дууль", "Хүний хүүхэд"  киноны гол дүр,  “Тусгай салаа” кинонд туслах дүрийг бүтээж байсан нэгэн юм. 

Ямартай ч өнөөдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг нь "Их хотын тэргүүн хатагтай" болох нь дамжиггүй. 

www.Seen.mn